Ульхан боомт чиглэлийн зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2023 оны 10 сарын 16
Дорнод аймаг Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил үргэлжилж байна. Замын чиг сэргээх, ухмал, далан, түр зам барих, карьерын хайгуул хийх зэрэг зам, барилгын ажил хийж байгаа юм.
Замын ажил нийт 13.8 хувийн гүйцэтгэлтэй, 2024 оны арваннэгдүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Ульхан боомт чиглэлийн авто замын хяналтын зөвлөхөөр "Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ", гүйцэтгэгчээр "Билэгт зам" ХХК, "Да Шин" ХХК ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651811
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс