Д.Тогтохсүрэн: Мөрдөн байцаалтын нууц задруулсан албан хаагчдад оногдуулах ялыг чангатгах заалтыг ХАСНА

2023 оны 10 сарын 16

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,

"Улсын төсвийн төслийг дагалдуулж, Засгийн газраас 21 хууль, 8  тогтоол өргөн барьсан. Зарчмын хувьд хэлэлцэх эсэхийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал, газартай холбоотой таван хууль байгаа. Ажлын хэсэг авч үзэх ёстой. Хэд хэдэн ийм хуулиудын ажлын хэсэг дээр нухацтай үзэж, тодорхой санал боловсруулж, намын бүлэгт танилцуулах нь зүйтэй гэж шийдлээ.

Мөн МСНЭ-ээс шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. 21.9 буюу мөрдөн байцаах ажиллагааны нууцыг хамгаалах, задруулахгүй байх заалт дээр өөрчлөлт оруулан, өргөн барьсан. Сэтгүүлчид уг заалтыг мэдээлэл олж авах эрхийг боомилж байна гэсэн үндэслэлээр эсэргүцэж байна. Бид хэлэлцэж, Б.Энхбаяр сайдын мэдээллийг сонссон. Намын дарга ч байр сууриа илэрхийлсэн. Ингээд УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед нь 21.9 дэх заалтыг хасахаар тогтсон.

Лхагва гарагт ээлжит бус чуулган хуралдаж, Эрүүгийн хуулийн болон хүүхэд хамгааллын хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийднэ. 14 хоногт хэлэлцэж дуусгана" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651806
0 эможи

keyboard_arrow_up