ОХУ-ын иргэн 1.4 сая төгрөгийн эд зүйл ХУЛГАЙЛЖЭЭ

2023 оны 10 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ноос 13-ны өдрүүдэд 33.166 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 369 хэргийг хүргүүлж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 79.770 хүн, хуулийн этгээдэд торгох, 699 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 496 этгээдийг баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэргийг төрлөөр нь ангилж үзвэл:

Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 138, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 172, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14, бусад 6 хэрэг байна.

Тухайлбал:

Иргэн “М”-ийн эзэмшлийн өвлийн сууцанд Оросын Холбооны Улсын иргэн “И” гэгч нэвтэрч, 1.473.700 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг,

Энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44 настай, эрэгтэй “Б” хутгалуулж амь насаа алдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хэргийг,

Мөн энэ оны 08 дүгээр сарын 31-ний өдөр Хэнтий аймагт 33 настай, эрэгтэй “Э” гэгч насанд хүрээгүй дагавар охиноо хүчиндэхийг завдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорт хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651801
0 эможи

keyboard_arrow_up