НЦУГ: “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

2023 оны 10 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа анги байгууллагуудын 2023 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг цагдаагийн хурандаа Т.Баатар даргатай Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 16 баг тамирчид өрсөлдөж эрэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, хоёрдугаар байрыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, гуравдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын баг тамирчид эзэлсэн бол эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, хоёрдугаар байрыг Хан-уул дүүргийн цагдаагийн газар, гуравдугаар байрыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын баг тамирчид тус тус эзэллээ.

Тэмцээний эрэгтэй “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Гандуулга, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б. Амаржаргал нар шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Цагдаагийн газар, хэлтсийн дарга нарын дунд зохион байгуулсан холын зайн шидэлтийн тэмцээд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав түрүүллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651783
0 эможи

keyboard_arrow_up