ТЭРБУМ МОД: “ОЮУ ТОЛГОЙ“ ХХК-ны хамт олон 1200 мод тарьж, төглөө өргөжүүллээ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн жил бүрийн хавар намрын улиралд зохион байгуулдаг бүх нийтээр мод тарих өдөрт “Оюутолгой”ХХК идэвх, санаачилгатай оролцдог.
Өнгөрсөн хаврын тарилтаар тус компани 2000 мод тарьж төгөл байгуулсан бол энэ намар 1200 мод нэмж тарин төглөө өргөжүүллээ.
Модны суулгацыг хөрсөнд суулгах нь нийт мод ургуулах ажлын зөвхөн нэг хувь нь байдаг бол үлдсэн 99 хувь нь арчилгаа усалгаа байдаг.
Тиймээс иргэд, албан байгууллагын тарьсан мод нэг бүрийг манай мэргэшсэн инженер техникийн ажилчид арчилж, усалж, ургуулах болно.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан жил бүрийн хавар намрын улиралд мод тарьж байгаль дэлхийг баярлуулж байдаг “Оюутолгой” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД
ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ