18 дугаар сургуулийн гурван хүүхэд дахин хордлого болж эмнэлэгт хэвтжээ

2023 оны 10 сарын 16

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаа хордлогын шинж илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Сурагчид эхний удаад түрээсийн байранд, хоёр дахь тохиолдолд сургуулийнхаа үндсэн байранд хичээллэж байсан.

Сүүлд буюу аравдугаар сарын 12-ны өдөр уг ангийн 52 сурагчаас 15 хүүхэд хордлого өгч ЭХЭМҮТ-д хүргэгдэж, хоёр охин, хоёр хүү хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Харин бусад хүүхдийг биеийн байдлыг нь гэрт нь ажигла хэмээн буцаасан. Тэгвэл гэртээ харьсан 11 хүүхдээс гурав нь буцаж ирж, эмнэлэгт хэвтсэн байна. Тодруулбал, нэг охины гар нь татсан, хоёр охины хөл нь мэдээгүйжсэн зовиур намдахгүй байсан учир ирж, эмнэлэгт хэвтжээ. Учир шалтгаан нь тодорхойгүй байдлаар ийнхүү давтан хордлого илэрсэн нэг ангийн таван эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651775
1 эможи

keyboard_arrow_up