Б.Оюунсанаа: Хоёр жилийн хугацаанд тарьц, суулгацын хэмжээ 60 саяд хүрсэн. Энэ бол маш ТОМ АМЖИЛТ

2023 оны 10 сарын 13

Arslan.mn

ЗГХА ойн газрын дарга Б.Оюунсанаа: Хоёр жилийн хугацаанд тарьц, суулгацын хэмжээ 60 саяд хүрсэн. Энэ бол маш том амжилт.

”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд хоёр дахь жилдээ орлоо. Энэ хүрээнд доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилтийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилтуудаас салбарлаад олон чиглэлд анхаарч ажиллалаа.

Хөдөлгөөн анх эхлэх үед бид амаргүй цаг үед 7-8 сая тарьц, суулгацын нөөцтэй байсан бол өнөөдөр энэ тоо 60 саяд хүрсэн. Энэ бол маш том амжилт. Ирэх жил тарьц, суулгацын тоо 100 саяд хүрэх тооцоотой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651770
2 эможи

keyboard_arrow_up