Н.Цэлмүүн: Францад гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон. Гэхдээ хэвлэлээр явж байгаа 600 сая хохирлын мөнгөн дүн ХУДЛАА

2023 оны 10 сарын 13

Arslan.mn

Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон түүний гэргий Н.Цэлмүүн нарт Парисын Ланди гэх замын ойролцоо өчигдөр таксигаар зорчиж яваад халдлагад өртөж, дээрэмдүүлсэн байна.

Тодруулбал, Н.Цэлмүүний цүнхэнд 600 мянган еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл байсан гэх мэдээлэл цахим орчинд гарч байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Н.Цэлмүүн дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

"Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү. Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцольё" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
651769
3 эможи

Иргэн
2023-10-15 23:06
Хэн ч ийм нөхцөл байдалд өртөж болно. Яасан гэж энэ хүүхэд рүү боорлоод байгаа юм бэ?!.Ямар аймшигтай атаархал вэ?
Зочин
2023-10-15 20:49
Эвийдээ сайхан охин минь эсэн мэнд эцэг эхдээ,эх орондоо ирсэн чинь хамгийн сайхан байна охин минь чамд үнэхээр баярлаж байна сайхан сэтгэлтэй ь байхад ертөнц шагнадаг юм охин минь сайн охин
Зочин
2023-10-13 19:24
Хулгайчдын үр сад өөрсдийгөө тэнгэрийн амьтан мэтээр өргөмжлөөд байдаг уу ха ха
keyboard_arrow_up