Х.Болорчулуун: Улсын аварга малчныг шалгаруулахдаа малын тоог урьтал болгохгүй
2023 оны 10 сарын 13
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун улсын аварга малчин шалгаруулах журмыг өөрчилж буй талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Малын тоог чухалчилж энэхүү шалгаруулалтыг явуулахгүй. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж буйг нь голлож авч үзнэ. Мянгат малчин дотроо хоёр янз байдаг. Зарим нь гар чангатай бол нөгөө хэсэг нь хаялгатай.
2024 оноос улсын аварга малчныг шалгаруулахдаа малын тоог урьтал болгохгүй" хэмээв.
Харин ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун "Улсын аварга малчны журмыг цахимжуулж байгаа. Журамд нь өөрчлөлт оруулж байна. Одоогоор яамдаас санал авах түвшинд байгаа" гэдгийг хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
651768
2 эможи
Зангараа
2023-10-16 01:07
Нэн удаа улсын авөрга малчнаар шалгарсан этгээдийн тоолуулсан мал нь бүгд хулгайн мал, малын хулгайгаар хөлжсөн нөхөр байсан гэжуугаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс