СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүрэгт нэг гэр бүлийн 30-46 насны гурван иргэн УГААРТЖЭЭ
2023 оны 10 сарын 13
Улаанбаатарт галлагааны улирал эхэлж байгаа тул нийслэлд иргэд Эрдэнэс тавантолгой ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд угаартаж амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол өнгөрсөн жилүүд шиг үргэлжлэн гарах төлөвтэй.
Тухайлбал,өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д 6-14 насны гурван хүүхэд ээжийнхээ хамтаар угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан. Харин тэднийг яндангаа авч, өрхөө бүтээсэн байсан гэх нөгөө л дүгнэлт гарсан. Тэгвэл өнгөрөгч шөнө /2023.10.12-13/ Хан-Уул дүүрэгт нэг гэр бүлийн 30-46 насны гурван иргэн гэртээ угаартаж, эмнэлгийн байгууллагад хүргэгдээд байгаа аж. Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651760
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс