Парис хотод Монгол улсын ерөнхий сайд асны хүү 600,000 еврогийн эд зүйлээ дээрэмдүүлснийг мэдээллээ
Монгол Улсын Ерөнхий сайд асны хүү Парис хотод эхнэрийн хамт таксинд дээрэмдүүлсэн талаар Францын Europe1 агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Өчигдөр /2023.10.13/ Парис хотын Ландигийн туннелийн ойролцоох А1 авто зам дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг эхнэрийн хамт Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксинд явж байхад нь дээрэмдсэн байна. Одоогоор хохирлын хэмжээг 600 мянган евро гэж тооцсон байна.
Мөн дээрэм хийсэн хоёр этгээд скутер унаж зугтахдаа Монгол Улсын Ерөнхий сайдын хүүгийн эхнэрийн үнэт эдлэл бүхий цүнхийг хулгайлжээ. Одоогоор дээрэмчдийг бариагүй мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Хохирогч Б.Баттүшигийг Монголын олимпын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний нэг гэж Europe1 мэдээллээ.