ОБЕГ: 6 настай хүүхэд тагтнаас унах гэж байсныг эсэн мэнд буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өглөө

2023 оны 10 сарын 13

Arslan.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багт 4 давхар орон сууцны байрны тагтнаас бага насны хүүхэд унах гэж байсныг эсэн мэнд буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2023.10.12/ өдрийн 23:50 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 00:10 цагт очиход бага насны хүүхэд Б /6 настай, эрэгтэй/ тагтаас унах гэж байсныг эсэн мэнд буулгаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651756
0 эможи

keyboard_arrow_up