СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 6 ханатай гэр шатаж, хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2023 оны 10 сарын 13
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрс булан" гэдэг газар 6 ханатай гэр шатаж, 22 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн өртөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл ОГТ-т өчигдөр өдрийн 17:49 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 18:18 цагт очиход иргэн А-ийн 6 ханатай гэр шатаж дууссан байсан ба уг гал түймэрт иргэн М /22 настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651753
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс