ИРГЭН: Хар өглөөгүүр ээж нь хүүхэд рүүгээ хутга барьж хөөгөөд 9 настай хүү нь хөл нүцгэн зугтаад уйлаад гараад ирлээ
2023 оны 10 сарын 13
Иргэн Д.Түвшинтөр цахим хуудаснаа "Хар өглөөгүүр ээж нь хүүхэд рүүгээ хутга барьж хөөгөөд 9 настай хүү хөл нүцгэн зугтаад уйлаад гараад ирлээ шд. 108 дуудаад хажуу байрны эгч түр харгалзаад аваад орлоо. Ээж нь алга болчихсон" хэмээн нийтэлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст "108" дугаарын утаснаас 2023 оны 10 дугаар сарын 13- ны 07:29 цагт 09 настай хүүхэд хөл нүцгэн байна" дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч гомдол, мэдээллийн бүртгэлд авч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч нар үргэлжлүүлэн шалгаж байна" хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
651747
3 эможи
Иргэн
2023-10-13 22:59
Хүний эх шүү ухаантай юмнууд хүртэл бүр солиотой болжээ!
Зочин
2023-10-13 11:25
Ажил хийх сонирхолгүй байсхийгээд л хар юмыг солиод хүүхдээр зарим нь архины мөнгө олуулаад хүүхдийн 100 гаар ганц шуудай гурил 5 л тос аваад өгчихгүй хүүхэд хүчирхийлэгчд их болсон. Спраль тавиул гэж өрх хэлэхээр эрх яриад хэцүү юм. Загдаа , Загдаагийн эхнэр 2 тэнд байдаг архины хамааралтай хүмүүсийг жирэмсэн болсон гэж харья өрх хэлээд байна хүүхэд гаргах хүний эрх гэж лайвандаа хэлж байсан даа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс