18-р сургууль дээр хордсон гурван хүүхэд ЭХЭМҮТ-д дахин хэвтэн эмчлүүлж байна

2023 оны 10 сарын 13

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид энэ сарын 21-нд ангидаа байхдаа хордсон. Хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах хүрээнд тус сургуулийн дунд анги буюу 6-8 дугаар ангийнхны хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн.

Сурагчдын хордсон шалтгааны дүгнэлт гарсаны дараа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимд шилжүүлнэ гэсэн юм. Тэгвэл өмнө хордсон 14 сурагч дахин сургууль дээрээ хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Одоогоор сургууль дээр нь цагдаагийн байгууллага ажиллаж байна. Өмнөх хордлого нь гарч амжаагүй байтал дахин хордлогонд орчихлоо гэх зүйлийг эцэг эхийн зүгээс гомдолтой байгаагаа хэллээ.

Хүүхдүүдийн толгой эргэж, хөл дээрээ зогсож чадахгүй, бөөлжих, шинж тэмдэгтэйгээр ЭХХЭМҮТ-д очсон байна. Хордсон хүүхүүдийн эцэг эхийн зүгээс угаартсан гэх зүйлийг хэлж байгаа юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651741
0 эможи

keyboard_arrow_up