СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Караокед ажилладаг хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн хэрэг гарчээ
2023 оны 10 сарын 13
Караокед цагийн ажил хийдэг байсан хоёр эмэгтэйг хүчиндсэн хэрэг энэ сарын 08-д гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэг караокед үйлчлүүлж байсан хоёр иргэн тус караокены ажилтан хоёр эмэгтэйн уух зүйлд мансууруулах эм хийж хүчиндсэн хэрэг гарсан байна. Энэ тухай дуудлагыг тухайн караокены захирал цагдаагийн байгууллага өгчээ. Тус хэргийг СБД-ийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Зарим мэдээллийн хэрэгслээр тус хэргийг үйлдсэн хоёр этгээд нь лам байсан гэх мэдээллийг гаргасан ч ЦЕГ-аас үгүйсгэсэн хариулт өгч байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651738
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс