ОБЕГ: Одоогоор голомт ТОГТООГДООГҮЙ БАЙНА

2023 оны 10 сарын 12

Arslan.mn

Нийслэл хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө газ, угаарын хий байж болзошгүй үнэр тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.

Мэргэжлийн багийнхан Дүнжингарав худалдааны төв, Хонхор орчимд шалгалт хийхэд тухайн үнэр нь бохирын магистрал шугамны худгаас хүчтэй үнэртэж байгаа нь илэрсэн байна. Улмаар хаягдал тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт, шалгалтыг үргэлжлүүлж байна. Одоогоор голомт тогтоогдоогүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651725
0 эможи

Зочин
2023-10-12 17:18
УГААСАА ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРГИЙН ДОХИУР НЬ ӨМХИЙ ХЯТАДУУД, ТОМ ТОЛГОЙТОЙ ЦЭЭЖ БАЯН МОНГОЛ 2 Л БАЙГААШДЭЭ
keyboard_arrow_up