Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Н.Ганзориг: Биднийг хөсөр хаясан төрдөө ГОМДОЖ БАЙНА
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудал”-аар Засгийн газарт шаардлага хүргүүлж хэвтээ жагсаал зохион байгуулан эсэргүүцлээ илэрхийлж байна.
Тэрбээр хэлэхдээ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид туйлдаж байна. Өдөр хоногийг хагас өлсгөлөнгийн байдалтай өнгөрүүлсээр өнөөдрийг хүрлээ. Биднийг нохойноос дор үзэж байна. Үнэхээр харамсаж бас гомдолтой байгаагаа хэлье. Одоо бид сэхээнд ороход бэлэн байдалд орчихлоо. Эдийн засаг хүнд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өнгөрөх тусам нэмэгдэж байна. Бид шаардлагаа төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн боловч ямар ч хариу өгсөнгүй. Биднийг хөсөр хаяж байгаа төр засагтаа гомдож байна. Хэн ч биднийг сонссонгүй. гэлээ