ШУУРХАЙ: Хотын даргад Х.Нямбаатарыг томилохыг 78.57 хувийн саналаар ДЭМЖЛЭЭ
2023 оны 10 сарын 12
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн "Ногоон автобус"-ны асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн.
Тиймээс ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Хотын даргын албан тушаалд томилох улс төрийн шийдвэр гарсан бөгөөд өнөөдрийн /2023.10.12/ НИТХ-аар Хотын даргад ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг томилох асуудлыг хэлэлцсэн.
Тэгвэл дөнгөж сая НИТХ-аар Х.Нямбаатарыг томилохыг 78.57 хувийн саналаар дэмжлээ. НИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайдад уламжилна. Улмаар Ерөнхий сайд батламжлах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651723
1 эможи
Хотын иргэн
2023-10-13 08:35
МАН хотод олон жил засаглалаа хийсэн бүтээсэн зүйл тун багахан даа.Үнэндээ засаглаж ажиллаж чадахгүй бна.Энэ нөхртийг харах л үлдлээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс