“МОДЛОГ ЭКСПО 2023” үзэсгэлэн ic паркт энэ сарын 15-ны өдрийг хүртэл ҮРГЭЛЖИЛНЭ

2023 оны 10 сарын 12

Arslan.mn

 

ЗГХА Ойн газар, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд "Модлог экспо 2023" арга хэмжээг зохион байгуулж байна. Бүх нийтээр мод тарих намрын өдрүүдийг орон даяар зохион байгуулж байгаа эдгээр өдрүүдэд урлаг, соёл, спортын алдартнууд хамтран ард иргэдэд мод тарихыг уриалж байна.

”Модлог экспо 2023” үзэсгэлэнг Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг хөтлөн, “Мод тарих нь үр хойчдоо үлдээж буй хамгийн том өв гэдгийг онцлоод, Мод тарихыг МОДА болгоё” хэмээн уриаллаа. Мөн Sweetymotion хамтлаг олон нийтийг мод тарих үйлсэд уриалж, нөлөөллийн олон арга хэмжээг хэрэгжүүлэх санаачилгыг гарган, мэргэжлийн мод үржүүлэгчидтэй хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Бүх нийтээр мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжин хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, S4 хамтлаг, дуучин А.Хишигдалай, С.Зоригт, Vandebo (Vande) болон загвар өмсөгчид, спортын тамирчдын төлөөлөл оролцов.

Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоонд 140 орчим аж ахуй нэгж бүртгэлтэй бөгөөд нийслэл болон орон нутагт мод бутны худалдаа, тарьж суулгах, арчлан ургуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 22 аж, ахуй нэгж биечлэн оролцож байгаа бөгөөд тарьц суулгацын цахим бирж ажиллаж байна.

Үзэсгэлэн Хан-Уул дүүргийн IC паркт 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Та бүхнийг үзэсгэлэнд хүрэлцэн очиж, тарьц суулгац худалдан авахдаа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахыг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651718
0 эможи

keyboard_arrow_up