ШУУРХАЙ: Ажилласан тос масло бохирын шугамд нийлүүлснээс хотод үнэр тархсан байж БОЛЗОШГҮЙ

2023 оны 10 сарын 12

Нийслэлд газ үнэртэж, угаартай байна гэдэг асуудлаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Нийслэлийн Байгаль Орчны Газар, Нийслэлийн Цагдаагийн Газар, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид Дүнжингарав орчимд хяналт шалгалт хийж байна.

Тус асуудал нь бохирын магистрал шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байна. Багажаар үнэрийг нь үзэхэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа.

Голомтыг тогтоохоор ажиллаж байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651715
0 эможи

keyboard_arrow_up