Д.Гантулга: Хотын даргыг хуулиараа НИТХ дахь МАН-ын бүлэг нэр дэвшүүлдэг. Гэтэл Х.Нямбаатарыг Ерөнхий сайд УИХ дахь МАН-ын бүлэг рүү санал оруулж байна

2023 оны 10 сарын 12

Хотын даргыг томилох асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга "Хотын даргыг хуулиараа НИТХ дахь МАН-ын бүлэг нэр дэвшүүлдэг. Гэтэл Х.Нямбаатарыг Ерөнхий сайд УИХ дахь МАН-ын бүлэг рүү санал оруулж, НИТХ-ын ёс төдий хэлэлцэж байна" гэлээ.

Харин Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар "Та нэлээн буруу ойлголттой байна. Намайг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэгт огт яриагүй. Улстөрийн намын тухай хууль, МАН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу намын Удирдах зөвлөлөөс улстөрийн шийдвэр гарч, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, нэр дэвшүүлэх процесс явагдсан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651710
0 эможи

keyboard_arrow_up