Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ХЭВТЭЭ ЖАГСААЛ хийнэ

2023 оны 10 сарын 12

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Засгийн газарт хүргэсэн шаардлагын хариуг хүсч хэвтээ жагсаалыг зохион байгуулах гэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудаас 2023.09.29-ний өдөр Монгол Услын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд нарт хандаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудад шийдэл санал болгож шаардлага хүргүүлсэн аж.

Эл шаардлагын хариуг 2023.10.10-ны дотор авахаар тусгасан байсан боловч эрх баригчдын зүгээс заасан хугацаанд хариу ирүүлээгүй тул 2023.10.12-ны 13 цагт төрийн ордны баруун талын хаалганы дэргэд Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлэх эсэргүүцлийн хэвтээ жагсаал цуглаан зохион байгуулж байгаа аж.

Олон жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудад шийдэл санал болгож, эрхийг хангуулахын төлөө тэмцэж яваа ч өнөөдрийг хүртэл асуудлуудыг шийдэхгүй, сонсохгүй сууриар нь өөрчлөх боломж байсаар атал үл хайхарч ирлээ.

Монгол Улсын Засгийн газрыг огцрох хүртэл энэхүү тэмцлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно гэж тэд мэдэгдэв. Мөн тэмцлийн явцад гарч болзошгүй сөрөг үр дагавар хариуцлагыг Монгол Улсын Засгийн газар хүлээх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651704
0 эможи

keyboard_arrow_up