“Hi sain uu” дугуйг түрээслэхээр цэнэглэлт хийсэн иргэд хуулийн байгууллагад хандана

2023 оны 10 сарын 12

Arslan.mn

Одоогоос хоёр сарын өмнө нийслэлд унадаг дугуй түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн “Hi sain uu” ХХК их хэмжээний алдагдал хүлээсэн тул үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ.

Учир нь хэрэглэгчид эдний тус бүр нь 720 мянган төгрөгийн үнэтэй дугуйнаас 400 гаруйг нь эвдэлж, сүйтгэжээ. 1000 дугуйтай түрээсийн үйл ажиллагаа эхэлсэн уг компанийн эд хөрөнгийн бараг тал нь дахин ашиглах боломжгүй болсон гэсэн үг.

Гэтэл нөгөө талд уг үйлчилгээг ашиглах зорилгоор аппликэйшнийг нь татан авч, хэтэвчээ цэнэглэсэн иргэдийн хохирлын асуудал бас яригдаж байна.

Учир нь дугуй унахаар 5-20 мянган төгрөгөөр цэнэглэлт хийсэн иргэд үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн, тус компанийн зүгээс байршуулсан мөнгөө хэрхэн буцаан татаж авах талаар мэдээлэл өгөлгүй байгаа зэрэг асуудал үүсч байна.

Тиймээс иргэд нэгдэж, ашиглаж чадаагүй мөнгөө эргүүлэн авахаар цагдаагийн газарт хандахаар болсон тухайгаа цахим орчинд мэдээлж, нэгдэж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
651699
2 эможи

Зочин
2023-10-12 11:40
Xaxa tamiin togoonuudiiin ulger!
keyboard_arrow_up