Өнөөдөр НИТХ хуралдаж, Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох асуудлыг хэлэлцэнэ
2023 оны 10 сарын 12
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12.00 цагт хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс шинэ Хотын даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг томилуулах улс төрийн шийдвэр гарсан.
Тус шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжээд байгаа билээ. Тэгвэл эл асуудлыг өнөөдөр хэлэлцэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651693
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс