НОБГ: Угаар үнэртэж буй шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв
2023 оны 10 сарын 12
Нийслэлийн зарим дүүрэгт /2023.10.12/ өглөөнөөс эхлэн угаар үнэртэж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж байна. Ингэхдээ Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрийн газ дэлбэрсэнтэй холбоотой гэсэн ч НОБГ-аас тодруулахад "Налайх дүүрэгт үйлдвэрийн газ дэлбэрсэн дуудлага ирээгүй. Өнгөрсөн шөнө гурван галын дуудлага бүртгэгдсэн" гэх тайлбарыг өгсөн юм.
Гэхдээ Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрийн газ дэлбэрсэн асуудал өнгөрсөн сарын сүүлээр гарсан аж.
Мөн юунаас болж угаар үнэртэж байгааг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651692
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс