СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эмэгтэй хүний нүцгэн байх үеийнх нь зургийг хууль бусаар олж авч, ЗАНАЛХИЙЛЖЭЭ

2023 оны 10 сарын 12

Arslan.mn

Бусдын нүцгэн зургийг хууль бусаар олж авч, улмаар түүгээр нь сүрдүүлж, заналхийлсэн хэрэг Өмнөговь аймагт гарчээ. Тодруулбал, Д.А гэгч нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байхдаа Б.Н гэх эмэгтэйн нүцгэн зургийг хууль бусаар олж авч, уг зургаар нь түүнийг сүрдүүлж, заналхийлсэн байна. 

Ингэхдээ тухайн этгээд нь Б.Н-аас 3.5 сая төгрөгийг өгөхийг шаардсан бөгөөд хэрэв өгөхгүй бол "Нүцгэн зургийг нь нөхөр болон ажлын хамт олонд нь явуулж, тараана" хэмээн сүрдүүлжээ. Үүнээс нь айсан эмэгтэй Д.А гэгчид 2.5 сая төгрөгийг түүнд өгсөн байна.

Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
651690
1 эможи

keyboard_arrow_up