Хонконгийн зах, худалдааны төвүүдээс олон тооны хуурамч “Iphone-15” худалдан авч, залилуулсан тохиолдол гарч байна

2023 оны 10 сарын 11

Arslan.mn

“Apple” компаний Хонконг дахь салбарын зүгээс дамын худалдааг хязгаарлах зорилгоор эхний ээлжинд орон нутгийн иргэдэд “Iphone-15” загварын гар утсыг санал болгож, онлайнаар захиалга авч байгаа бөгөөд хоёроос дээш гар утас худалдахгүй байх бодлого барьж буй.

Сүүлийн үед Хонконгийн зах, худалдааны төвүүдээс олон тоогоор баталгаагүй, хуурамч гар утас хувь хүмүүсийн гар дээрээс худалдан авч, залилуулсан иргэд тус Ерөнхий консулын газарт хандах боллоо. Тухайн залилагч этгээдүүд албан ёсны дистрибьютор компаниас авсан гар утасны хайрцагны лацыг гэмтээлгүйгээр онгойлгож, дотор нь ижил хэлбэр дүрс, жин бүхий модель гар утас хийсэн байв.

Иймд та шинэ гар утас худалдан авахдаа албан ёсны дистрибьютор болон компаний баталгаат дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөрийн баримт, баталгааны хуудсаа хүлээн авах, мөн гар утас бүрэн ажиллагаатай эсэхийг задалж шалгахыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГТ СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651679
0 эможи

keyboard_arrow_up