“Халтуурчид буюу хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид”

2023 оны 10 сарын 11

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд зөвхөн нийслэл төдийгүй хөдөө орон нутагт хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэд олширчээ. Тэдэнд нийтлэг алдаа дутагдал, хэд хэдэн зүйл байна, улсад татвар төлөхгүй, ямар нэгэн нийгмийн хариуцлага хүлээхгүй, дуртай цагтаа унтаж, дуртай цагтаа босож, дуртай цагтаа гадуур халтуур хийх нэрийдлээр сэлгүүцнэ. Зарим нь энэ ажлыг  хийж амь зууж, амьдрах гэж байна хэмээн загнаж өндөр настай эцэг, эхээрээ тэтгэврийн зээл авхуулах, зарим нь хамаатан саднаараа гоншигнож байж машин авхуулж түүгээрээ халтуур хийнэ. 

Ингээд таксинд явахдаа мөрөөрөө явдаг бол замын хөдөлгөөний дүрмийг чанд баримталдаг бол суурин иргэншлийн соёлд суралцдаг бол болж л байна л даа. Харамсалтай нь зарим нь тийм биш юм, цагдаа байхгүй бол замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж болох бүхий л хэлбэрээр зөрчдөг, торгуулиа төлөхгүй хэдэн арван саяараа цугларчихсан, машин дотроо тамхи татна, архи ууна, охид, хүүхнүүдийг зүгээр явуулна гэж үгүй, байнга л илүү дутуу харж явна, дуртай газраа зогсоно, утасныхаа дугаарыг үлдээнэ гэж байхгүй, эдний зарим нэг нь давраад ганц нэгээрээ яваа хүмүүсээс илүү мөнгө холгоно, согтуу хөлчүү иргэдийг дээрэлхэнэ, тэдний хэлдгээр сэгсэрнэ. Бүр зарим нь бага насны охид, ганц нэгээрээ яваа охид, бүсгүйчүүдийг оролдоно, тэр байтугай автомашиныхаа улсын дугаарыг авчихсан явж байх нь элбэг болжээ. Машины дугааргүй таксинд явна гэдэг чинь ойлгомжтой шүү дээ, боломж гарвал хулгай, дээрэм хийнэ, охидыг хүчирхийлж, гаж буруу шунал тачаалаа тайлна, хэдий болтол ийм замбараагүй нийгэмд амьдрах вэ, хэдий болтол ийм нөхрүүдийг өөгшүүлэх вэ.

Тээврийн цагдаа нь урдах замын түгжрэл, согтуу жолоочтойгоо зууралдаад тэднийх анзаарах ч сөхөөгүй их ачаалалтай байдаг юм байна.  

Цагдаагийн байгууллагад такси үйлчилгээтэй холбоотой гэмт хэрэг 2018 оноос хойш 3119 бүртгэгдсэн ба 94.7 хувь нь нийслэл хотод байна. Тухайлбал таксины жолооч холбогдсон 2783 гэмт хэрэг байгаагаас хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 133, охид бүсгүйчүүдийг таксинд хүчиндэх гэмт хэрэг 62, таксигаар үйлчлүүлсэн иргэдийн эд зүйлийг хулгайлах 433, мартаж үлдээсэн эд зүйлийг нь завшсан 1796, эд зүйлийг нь дээрэмдэх 223, залилах 114 зэрэг эрүүгийн хэрэг бүртгэгдсэн харамсалтай тоо мэдээ байна.

Тэгвэл энэ олон халтуурын эздийг яаж цэгцлэх вэ төр анхааралдаа авах, үүнийг цэгцлэх оновчтой шийдвэр гаргах цаг нь болчихжээ. Үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нөхөрлөл юм уу, компани юм уу бүртгэлтэй, номер дугаартай буцах хаягтай, буух эзэнтэй болгож өгөөч ээ. Ямар нэгэн бүртгэлгүй, дугааргүй таксинд явж иргэдийг зодож, дээрэмдэж, эд зүйлийн хулгайлж, охидыг хүчиндэж байгаа этгээдүүдтэй тэмцэх цаг хэдийнээ болжээ.  

Харин иргэд маань юун дээр анхаарах вэ таксинд суухдаа гар утсаараа тухайн машины болон улсын дугаар, жолоочийн зургийн дарж ойрын хүмүүстээ илгээх, мөн мессеж бичиж ар гэрийнхэндээ мэдээлэх, найз нөхөд хамт яваа хүмүүсээ таксинд суулгахдаа мөн адил нэр усын бичиж авах, зургийн дарах зэргээр гэмт этгээдийг ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд богино хугацаанд эрсдэл багатай араас нь эрж хайхад онцгой сэрэмж болох юмаа. Түүнчлэн улсын дугааргүй, бүдгэрсэн, эсхүл сэжиг бүхий этгээдүүдийн автомашинд суухаас татгалзах, баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэрэг наад захын аюулгүйн дүрмийг хэрэгжүүлж хэвших хэрэгтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651672
0 эможи

Зочин
2023-10-11 17:07
ТҮЦ-НИЙ ДАРАА ОРОХ ЛАЛРЫН ҮЙЛЧИЛГЭЭ
keyboard_arrow_up