5 жилийн хугацаанд 133 таксины жолооч хүний аминд халдаж, 60 нь хүчингийн гэмт хэрэг хийжээ
Өнөөдөр амьдралаа залгуулахын тулд хэн хүнгүй л зүтгэж байна. Түүн дотор машинтай хэн ч хийх боломжтой ажил нь таксинд явах юм. Өөрөөр хэлбэл та машинтай л бол гараа өргөөд зогсож буй хэнийг ч суулгаад хүссэн газар нь хүргэж өгөх боломжтой.
Гэтэл сүүлийн үед таксинд явдаг жолооч нар хэрэг төвөгт орооцолдох нь ихсэх болов. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн 89.2 хувь буюу талаас илүү хувьд жолооч өөрөө холбогдогчоор тогтоогдсон байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн эрсдэл бидний эргэн тойронд өндөр байгааг харуулж байна.
Цагдаагийн байгууллагад 2018 оноос хойш энэ оны есдүгээр сар хүртэлх хугацаанд такси үйлчилгээтэй холбоотой буюу таксины жолооч холбогдсон болон хохирсон 3119 гэмт хэрэг бүртгэгджээ. Ингэхдээ 2018 онд хамгийн их буюу 1060, 2021 онд хамгийн бага буюу 247 бүртгэгдсэн байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд 3119 таксины жолооч гэмт хэрэг үйлдэж, 133 нь хүний аминд халдаж, 60 нь хүчингийн гэмт хэрэг хийжээ.
Тийм учраас хувийн таксинуудыг цэгцэлж, бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.