А.Сүхбат давж заалдсан ч, шүүхээс түүнийг “Хөгжлийн банк“-д 24 ТЭРБУМЫГ төлүүлэхээр шийдвэрлэлээ
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 1,574,472,371 төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 25,932,863,933 төгрөг шаардсан байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.