СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксинд гар өргөж суусан 14 настай охиныг хүчирхийлсэн этгээдийг олж илрүүлэн, шалгаж эхэлжээ

2023 оны 10 сарын 11

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг бүртгэгджээ.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа хийж, Баянгол дүүргийн харьяат хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг 25 настай “Т” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна. Түүнийг түр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхгүй байх, /үүнийг шөнө оройн цагаар онцгой анхаарах/, таксинд суух тохиолдолд ямар автомашинд суусан тухай фото зураг, мессеж гэх мэт мэдээллийг ойрын хүмүүст боломжит бүх сувгаар хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
651655
2 эможи

Зочин
2023-10-11 15:36
сэтгэцийн өвчтэй хулгайч нараа алдаг хуультай болох хэрэгтэй, хүзүүгүй хулгайч шоудаж цаазын ялгүй болсоны хор хохиролыг монголын гэмгүй хүүхэд багачуул эдэлж байна. цаазын ял цаазлахаас илүү урьдчилан сэргийлэх үйлдэлдтэй хогийн шаарууд өөрсдөө үхэхээс айдаг л байхгүй юу
keyboard_arrow_up