“НЭГ ЗОРИЛГО, НЭГДМЭЛ ХҮЧ” уриан дор банк санхүүгийн байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
АШУҮИС-ийн МАУОУС нь 2016 оноос БНХАУ-ын Тяньжин хотын ХАУС-тай Зүү төөнийн их эмчийн 4+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт 40 гаруй оюутан суралцаж төгсөөд байна.
Хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор
АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж, Тяньжин хотын ХАУС-ийн дэд захирал Ван Янг Ганг нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус уулзалтад АШУҮИС-ийн газар, албадын дарга нар, МАУОУС, МАУТЭ-ийн захирал, тэнхимийн эрхлэгч, багш нар, БНХАУ-ын Тяньжин хотын Ази, гадаад харилцааны газрын дарга Мин Зен Хуа, Тяньжин хотын ХАУС-ийн албаны хүмүүс оролцлоо.
Цаашид уламжлалт анагаах ухааны хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, 4+2 хөтөлбөрийг чанаржуулах, төгсөлтийн дараах сургалтууд болон ахисан түвшиний сургалтын чиглэлээр ажлуудыг эрчимжүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн 4+2 хөтөлбөрөөр Тяньжин хотын ХАУС-д суралцаж буй оюутан залуустай уулзаж амжилт хүслээ.









