ЦЕГ: Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг ШАЛГАЖ БАЙНА
2023 оны 10 сарын 10
МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА.
Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчиллаа.
Мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар олон тооны гар утас, интернэтийн төхөөрөмж, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хураан авсан бөгөөд дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотоос Орхон аймгийг зорьж, хууль бус үйлдлээ зочид буудалд хэрэгжүүлж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
651644
2 эможи
Зочин
2023-10-10 17:15
hog neg l baidag sh d, tsagdaa nar ilruuleh sonirholgui l bolhoos, oorsdoo ard ni baidag hudlaa bish
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс