Машинаараа хоёр эрэгтэй хүүхдийг хөөж, айлгасан гэх хэргийг ШАЛГАЖ БАЙНА

2023 оны 10 сарын 10

Автомашиныхаа улсын дугаарыг авсан БНХАУ-ын иргэд Дорнод аймагт хүүхдүүдийг хөөж айлгасан гэх яриа гарсантай холбоотойгоор тус аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, энэ сарын 08 /2023.10.08/ өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн нэгэн багш ангийнхаа группт хүүхдүүдээ айлгаж сэрэмжлүүлэх зорилгоор энэхүү худал зүйл бичсэн байж болзошгүй байгаа аж.

Тэрбээр ангийнхаа группт, "өчигдөр 5-р ангийн хоёр эрэгтэй хүүхдийг хөөж, айлгаж сандаргасан" гэх мэдээллийг нийтэлсэн нь ийнхүү цахим орчинд тарxсан байжээ. Харин энэхүү асуудалтай холбоотой дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгдээгүй байгаа гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651636
0 эможи

keyboard_arrow_up