Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ ЦАХИМААР ГАРГАНА
Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж”-ийн талаар иргэдээс ирдэг нийтлэг асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.
Нийтлэг асуулт- хариулт
Ямар тохиолдолд эмнэлгийн хуудас авах вэ?
Даатгуулагч ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчин, ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдаж амбулаториор болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг олгоно.
Эмнэлгийн хуудсаа цахимаар бичүүлсэн бол тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргах уу?
Тийм. Эрүүл мэндийн байгууллагаас Танд цахим эмнэлгийн хуудас олгосон бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар гаргана. Харин эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн боловч даатгуулагч өөрөө цахимаар хүсэлтээ гаргах боломжгүй бол харилцагч нийгмийн даатгалын байгууллагадаа өөрийн биеэр очиж хүсэлт гаргах боломжтой.
Эмнэлгээс миний эмнэлгийн хуудсыг ажил олгогчид илгээсэн. Би тэтгэмж авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
Эрүүл мэндийн байгууллагаас цахимаар илгээсэн эмнэлгийн хуудсыг үндэслэн Таны ажил олгогч тэтгэмж авах мэдээллийг шимтгэлийн цахим системд оруулан баталгаажуулж, Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
Цэргийн алба хаагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
Цэргийн алба хаагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас тухайн эхийг ажиллуулж байгаа цэргийн анги, байгууллагад илгээнэ.