Б.ОЮУНСАНАА: Банкны салбарынхан 2030 он гэхэд 88 САЯ МОД тарих амлалт өгч, 2 жилийн хугацаанд 75 мянган мод тарьсан

2023 оны 10 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд энэ намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дугаар сарын 4–16-ны хооронд зохион байгуулж байна. Үүнээс гадна их хэмжээний мод тарих амлалт өгсөн байгууллагуудтай уулзах уулзалтууд болж байна. Өнгөрсөн долоо хоногт Ойн газраас уул уурхайн салбарынхантай уулзалт хийсэн бол өнөөдөр буюу 10 дугаар сарын 10-ны өдөр Ойн газрын дарга Б.Оюунсанаа банк, санхүүгийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг аймаг, орон нутагт судалсныг хөтөлбөрийн менежер Л.Цэрэнням танилцууллаа. Тэрбээр олон нийтийн байгууллагуудын оролцоотойгоор “Тэрбум мод” хөдөлгөөний зорилт, биелэлт, хэрэгжилт, үр дүн, учирч буй бэрхшээлийн талаар аймаг, орон нутагт ярилцлага уулзалт зохион байгуулж, судалгаа хийж ирснийг дурдаад, судалгаанд хамрагдсан, мод тарьж буй байгууллага, ААН-үүдийн 95 хувь нь хөдөлгөөний хүрээнд мод тарихад санхүүжилт дутагдалтай байна гэснийг уламжиллаа.

Arslan.mn

Энэ үеэр Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэлсэн үгэндээ "“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд олон байгууллагууд амлалтууд өгсөн. Энэ хүрээнд уул уурхайн салбарын байгууллагууд хамтран 680 сая мод тарих амлалтыг өгсөн. Тэгвэл өнөөдөр бид банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байна. Банк, санхүүгийн байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 88 сая мод тарьж, ургуулна гэх амлалтыг өгөөд байгаа. Өнөөдрийн уулзалтаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мод тарихад тулгарч буй сорилт, ямар ажлууд хийгдэв, шийдэл гарц юу байна гэдэг дээр бид саналуудаа солилцлоо. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 75,000,000 мод тарьсан байна. Тэгэхдээ эхний хоёр жил нь бэлтгэл ажил хийгдэж байгаа учраас тарьсан модны хэмжээ бага хэдий ч ирэх жилээс энэ ажил нь тогтворжоод ирнэ гэж харж байна. Тухайн байгууллагууд бид хаана модоо тарих вэ гэж асууж байна. Бидний зүгээс ААН, байгууллагуудад мод тарихад зориулан нийслэлийн найман байршлыг гаргаж өгсөн.

Эдгээр найман талбай нь бүрэн арчилгаа, хамгаалалттай газрууд юм. Ирэх жилээс бид том талбай дээр масс тарилтыг хийх ажлыг зохион байгуулна.  

2030 он гэхэд бид НЭГ ТЭРБУМ МОД тарих бүрэн бололцоотой. Тэрбумаас ч илүү модыг бид тарина. Эхний 2-3 жил бэлтгэл ажлыг хийх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар хоёр жилийн өмнөхөөс 5 дахин их тарьц суулгацыг бий болгоод байна.

Иргэд өөрсдийн сайн дураараа мод тарихыг хүсвэл амьдарч байгаа орчиндоо мод тарьж, хувь нэмрээ оруулаарай гэж уриалмаар байна. Үүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын цэцэрлэгт хүрээлэн, Инчеон хүрээлэн, Ногоон хэрмийн талбай зэрэг найман байршилд очиж мод тарих боломжтой." гэдгийг онцолсон юм. 

Arslan.mn

Уулзалтад Ойн газрын төлөөлөл, Тэрбум мод сан, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг томоохон банкуудаас гадна банк бус санхүүгийн байгууллагуудын 30 гаруй төлөөллүүд оролцсон юм. 

Arslan.mn

“Тэрбум мод” сангийн гүйцэтгэх захирал Б.Баярмаа:

2022 оны 03 дугаар сард “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжихийн тулд Монголбанкны дэмжлэгтэйгээр арилжааны банкууд нийлж, “Тэрбум мод” санг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд манай сан гурван төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан. Үүнд цэцэрлэг, сургуулийн гадна тохижуулалт, олон нийтийн оролцоотой мод тарих, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн асуудал болон танин мэдэхүйн мэдлэгийг олгох чиглэлээр ажилласан. 200 гаруй төсөл ирснээс бид 34 төслийг сонгон шалгаруулж, 1,3 тэрбум төгрөгийн гранд санхүүжилтийг олгосон. 21 аймаг есөн дүүрэгт энэ төсөл хэрэгжиж байна. Төслийг үр дүнтэй явуулахын тулд хавар, намрын улиралд газар дээр нь очиж танилцаж, мод ургаж байна уу, хашаажуулалтаа хийсэн үү, усалгаажуулалтыг хэрхэн шийдсэн, төслийн хүрээнд хийх ажлаа хийж байна уу гэдгийг шалгадаг.

Төслийг хариуцаж байгаа ААН-үүд хөдөлмөрч л байх юм бол хаана ч төсөл хэрэгжих боломжтой нь харагдаж байна. Нэг жилийн хугацаанд ой, ойжуулалт, нөхөн сэргээлтийн талаар иргэдийн мэдлэг ч нэмэгдэж байгаа нь харагдаж байна.

Arslan.mn

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нэг үр дүнтэй ажил нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага тарьсан модоо албан ёсны вэб сайтад бүргүүлж, арчилгаа, усалгааны явцыг хянах, эзэнжүүлэх боломжийг бүрдүүлсэн явдал юм. 

Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас тарьсан модоо www.terbummod.mn сайтад бүргүүлэх заавар мэдээллийг дэлгэрэнгүй тогтмол өгч байна. 

Та www.terbummod.mn сайтаас мод тарих боломжтой байршлууд, хаягийн мэдээлэл, иргэн аж ахуйн нэгж өөрийн ойролцоох байршилд мод тарих хүсэлтээ илгээх зэрэг мод тарьж, ургуулахтай холбоотой бүх мэдээллийг авч боломжтой. 

Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар мод тарих үндэсний хөдөлгөөнд 1200 аж ахуйн нэгж идэвхтэй оролцож байгаа аж. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651634
0 эможи

DR. ADITY
2023-10-23 05:47
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу
DR. ADITY
2023-10-23 05:47
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу
keyboard_arrow_up