Ж.Ганбаатар: ОХУ-аас түлш ачигдахгүй долоо хоноход энд УЛААН ГЭРЭЛ асдаг

2023 оны 10 сарын 10

Arslan.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өчигдөр /2023.10.09/ "Mining week-2023" чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-аас шатахууныг хязгаарласан тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу дизель түлшийг хамруулахгүйгээр, АИ-92 шатахуун хамрагдаж байна гэдгийг би хэлсэн. ОХУ-ын Володин дарга Монголд ирэхдээ АИ-92 шатахууны хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхыг амласан. ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш байна. Гэхдээ бид ажилласаар байгаад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн. Өчигдөр/10.08/ гэхэд ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн бол өнөөдөр/10.09/ 62 вагон орж ирсэн. Томоохон импортлогч болох "Петровис" болон "Шунхлай" компаниудад АИ-92 шатахууны нөөц байгаа.

Харин "Сод монгол" компанид нөөц байгаагүй. Хувийн хэвшил учраас заавал нөөцөө ханга гэж шаардах боломжгүй. Өнөөдөр/өчигдөр/-өөс бүх зүйл жигдэрч байгаа. ОХУ-аас Монгол руу шатахуун, түлш ачигдахгүй долоо хоноход энд улаан гэрэл асдаг. Бид хангалттай нөөцтэй байсан учраас 20 хоног тэслээ хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: Өглөөний сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651628
0 эможи

keyboard_arrow_up