ОБЕГ: Хоёр жилийн өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон 31 настай эрэгтэйг эрэн хайх ажлыг ДАХИН ЭХЛҮҮЛЛЭЭ

2023 оны 10 сарын 10

Хөвсгөл аймаг Мөрөн сум Сүх багийн 9 дүгээр гудамжинд 2021 оны долдугаар сарын 04-ний өдөр иргэн Б/31 настай, эрэгтэй, Алаг-Эрдэнэ сумын харъяат/ нь гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2023 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан байна.

Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 5 иргэн Б-г эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас 19:00 цаг хүртэл тус аймгийн Чандмань-Өндөр сум, Шивэрт багийн “Алагцар” голоос “Хар хад” гэдэг газар хүртэл 16 км-т автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд аравдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651625
0 эможи

keyboard_arrow_up