СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найзыгаа таксинд суулгахдаа “автомашин“-ы зургийг дарсан ч, дугааргүй байжээ

2023 оны 10 сарын 10

Баянхошууны хөтөл орчмоос уржигдар буюу /2023.10.08/-нд 17 цагийн орчимд 14 настай охин таксинд сууж, улмаар хүчингийн хохирогч болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайн такси нь улсын дугааргүй, хар өнгийн Приус-30 маркийн автомашин байсан бөгөөд 25-27 орчим насны этгээд жолоодож байсан гэх эх сурвалж мэдээллээ.

Мөн түүнчлэн зарим тохиолдолд таксинд суухдаа дугаарыг нь харж амждаггүй талаар иргэд ярьж байна. Тодруулбал, найзыгаа таксинд суулгаж өгөхдөө тухайн автомашины улсын дугаар хэсгийн зургийг нь дарсан боловч дугааргүй байсан болохыг сүүлд нь мэджээ.

Тиймээс ч иргэд таксигаар үйлчлүүлэхдээ улсын дугаартай эсэхийг нь шалгаж байхыг ТЦА-аас анхааруулж байна.

Монголд такси үйлчилгээг ихэвчлэн хувийн автомашинтай жолооч нар хийх нь элбэг.

UB САB APP ДЭЭР ХАРАГДАЖ БАЙГААГААС ӨӨР ДУГААРТАЙ АВТОМАШИН ИРЭХ НЬ БИЙ

Хүссэн үнээ хэлэхээс гадна тав тух, аюулгүй байдлын асуудал ч хөндөгддөг. Хамгийн олон жолооч бүртгэлтэй такси үйлчилгээ эрхлэгч бол UBCab юм. Гэтэл дуудлага өгснөөс өөр улсын дугаартай такси ирсэн асуудал яригддаг. Гучин таван мянган жолоочийн бүртгэлтэй UBCab ХХК-аас аюулгүй байдлаа хэрхэн хангаж, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлдэг талаар тодруулахад, “тухайн жолоочийн өөрийн эзэмшлийн автомашины улсын дугаар, холбогдох утасны дугаар, жолоочийн зургаар бүртгэлийн мэдээллийн сан үүсгэж, үйлчлүүлэгчид нээлттэй мэдээлэл олгодог. Харин бүртгэлтэй жолооч үйлчилгээ үзүүлж байх явцдаа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлдэг” гэлээ. Мөн өөрсдийн дотоод журмын дагуу зөрчлийн арга хэмжээг оногдуулдаг байна. Сэтгэл сэртхийлгэм жигшүүрт хэргүүд чих дэлсэж байгаа энэ үед ч такси үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслүүдийг бүртгэлжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

СУУСАН ТАКСИНЫХАА АВТОМАШИНЫ ДУГААР, ӨНГӨ, МАРК ЗЭРГИЙГ БУСДАД УТАСДАЖ ХЭЛЭХ МАЯГААР ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨВ

Таксигаар үйлчлүүлэхдээ тухайн автомашины улсын дугаарыг нь харж, бичиж тэмдэглэж авах, машины дугаар, маркийг жолоочид сонсогдохуйцаар бусад руу ярьж мэдэгдэх зэргээр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
651616
1 эможи

keyboard_arrow_up