Хахууль өгсөн шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын хэрэг хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ
Хахууль өгсөн шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын хэрэг хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ.
Тодруулбал, Яллагдагч С.Амардэлгэр, Л.Энхбат нар нь аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн талд ашигтай шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шүүгч Б-д 10 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт холбогдоод байгаа юм.
Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.5.1 дэх хэсэгт /22.5 дугаар зүйл. Хахууль өгөх 1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд эдгээр шүүгч нарын дунд яллагдагч С.Амардэлгэр багтсан байдаг.