Согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг Дагиналтай нуураас олжээ

2023 оны 10 сарын 10

Arslan.mn

Архангай аймаг, Тариат сумын Хорго багийн “Тахилт” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй байсан тул ОБГ-ын аврах анги эрэн хайж байсан юм.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Г /38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651612
1 эможи

keyboard_arrow_up