Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн давж заалдсан гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

2023 оны 10 сарын 10

Arslan.mn

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөлийг хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэгт үйлдсэн хэргээр 12 жилийн хорих ялыг долдугаар сарын 07-ны өдөр оноосон.

Харин  С. Батдөл нь  анхан шатны тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.

Тэгвэл тус гомдлыг өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурлаар хэлэлцэнэ.

Ташрамд дурдахад, шүүхээс түүний үл хөдлөх хөрөнгүүд болон бэлэн мөнгийг нь хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
651609
3 эможи

keyboard_arrow_up