ШУУРХАЙ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцож, 1-5 жил ХОРИНО

2023 оны 10 сарын 09

МАН-ын бүлгийн ээлжит хурлын талаар өнөөдөр /2023.10.09/ мэдээлэл хийлээ. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 

Өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайдыг дуудаж, шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүргийг өгсөн. Холбогдох хуулийн төслийг урьдчилсан байдлаар УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцууллаа.

Энэ багц хуулийн хүрээнд дөрвөн асуудлыг ярилаа. Нэгд, ялын бодлого чангалахтай холбоотой Эрүүгийн хуулийг өөрчлөлтийн төсөл, хоёрт, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, гуравт, Гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийг өргөн барих, дөрөвт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилнө.  Иргэний шүүхээр одоо 80 гаруй мянган хэргийг шүүж байна. Гэр бүлийн тухай хуулийг өргөн барина.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
651590
1 эможи

keyboard_arrow_up