Бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг хохироосон бол бүх насаар нь Гянданд хорьж төсвийн мөнгийг хэрэгтэнд зарцуулахгүй байх шаардлага хүргүүллээ

2023 оны 10 сарын 09

Arslan.mn

Өнөөдөр /2023.10.09/ эцэг эхчүүдийн төлөөлөл  бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийн заалтыг чангаруулах хуулийн заалтыг яаралтай өөрчлөн батлах шаардлагыг УИХ-ын дарга Ш.Занданшатар, ХЗДХЯ-ны сайд Б.Энхбаяр нарт хүргүүллээ. Тэрбээр хэлэхдээ:

“Монгол улсын эрүүгийн хуулийн  6.14-р зүйлийн 2-т зааснаар хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг өршөөл уучлал үзүүлэх гэх заалтанд бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь санаатайгаар хохироох гэмт хэргийг нэмж оруулах мөн монгол улсын эрүүгийн хуулийн 12.5 зүйлд хохирогчийг 16 насанд хүрснийг нь мэдэх боломжтой  болон мэдээгүй байсан ч  бэлгийн харилцаанд орсон бол 400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох мөн 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх, явах эрхийг нь 6 сараар хязгаарлах гэсэн шийтгэлийг өөрчилж тухайн үйл заалтад байгаа хуулийн заалтыг  10-20 жил хүртэлх жилээр хорих мөн бүх насаар нь хорих гэсэн хуулийн заалтаар өөрчлөхийг хүсч байна.

  Мөн түүнчлэн хатуу дэглэмтэй хорих анги буюу гянданд бүх насаар хорьж улсын төсвийн мөнгийг тэдэнд зарцуулахгүйгээр өөрсдөөр нь хөдөлмөр эрхлүүлж ялыг эдлүүлэхээр хуулийн заалтыг өөрчилж өгөхийг  хүсч байна”  гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651582
1 эможи

ERDENE
2023-10-09 17:45
Өдрийн мэнд элэг нэгт Монголчууд минь Би Эрдэнэ байна, таны бөөр хууль бус, эрүүл мэндэд аюултай тул зарахаа зогсооно уу Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан Миний бизнесийг дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, таны эрүүл мэндэд аюултай байхад яагаад бөөрөө зараад байгаа юм бэ, иймээс дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байна. https://www.bbc.com/news/business-64645888 Тэдэнтэй elonxm23@gmail.com www.muskfoundation.org хаягаар холбогдож санхүүгийн дэмжлэг аваарай Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
keyboard_arrow_up