П.Анужин: Хүүхэд хамгааллын асуудалд эрэгтэй гишүүд хүнийрхүү ханддагийн том баталгаа нь УЛСЫН ТӨСӨВ

2023 оны 10 сарын 09

УИХ-аар өнгөрсөн Баасан гаригт /2023.10.06/ хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэх үеэр Энэ талаар УИХ-ын гишүүн П.Анужин 

“Энд нэг гажуудалтай ойлголт УИХ-ын гишүүд дунд яваад байна. Өөрийнхөө хэзээ ч анхаарал хандуулдаггүй байсан асуудлаа хэн нэгэн хэзээ ч ярьж байгаагүй мэтээр ойлгодгоо засмаар байна. УИХ -ын гишүүдийн амнаас хүртэл “анх удаа хүүхдийн асуудлыг УИХ ын төвшинд ингэж ярьж байна гэж ярих. Юу ярьж байгаагаа ойлгож байна уу. УИХ-ын дэргэд мэргэжлийн байнгын хороодууд байдаг.

Манай Байнгын хороон дээр   хүүхэд хамгааллын асуудлууд, эх нярайн асуудлууд, хүүхдийн хүнс тэжээлийн асуудлууд,  хүүхэд тамхинд донтсон асуудлууд, архины асуудлууд,  эм тарианы асуудлууд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд долоо хоног бүр яригддаг. Бид энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахад голдуу эмэгтэй гишүүд толгойлдог.  Эрэгтэй гишүүд ийм асуудал яригдахаар Байнгын хороо, чуулганыхаа хуралдаа суудаггүй. Өнөөдрийн энэ чуулганы хуралдаанд оролцож байгаа шигээ.

 Хүүхдийн асуудлыг ярьж байхад  хэчнээн эрэгтэй гишүүн сууж байна вэ, чуулганы хуралдаанд. Нийгэмд  хүүхэд тойрсон нийгмийн чанартай асуудал гарахаар хэдэн эмэгтэйчүүдийг балбаад, тэр малгайн дор эрэгтэй гишүүд ард нь үлддэг. Тийм ч учраас та нар хүнийрхүү ханддаг. Хүнийрхүү ханддагийн том баталгаа бол улсын төсөв юм" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651580
0 эможи

Зочин
2023-10-10 11:03
Энэ Анужин гэдэг хүн Нүхтэд "1ЕЕны эрхэм нэьрүүлгийг хөтөлж байхдаа газар авч сайд Оюунхоролын хажууд байшин барьсан. Шөнийн клуын эзнийг эхнэрээс нь салгаж суусан. Одоо юу хийх гээд уран цэцэн ярьж хүн амьтныг хуурах гээд байна аа. мөн ч зальтай аймаар хүн шүү. Ийм хүн УИХ-д ард түмнийг төлөөлнө гэж худлаа шүү. "Органик хүнс "гэж боовны дэлгүүрээ ажиллуулаад, зөв хоололтоо яриад явж байсан нь өлзийтэй дээ. Та маш их худалч, дэндүү их зальтай. Одоо бүүр олон улсын харалцааны мэржилтэй, дипломатч болоод явчихав уу.
keyboard_arrow_up