ОЙН ГАЗАР: Ганга нуур орчимд хяналт тавьж, мод үржүүлгийн газрыг сонголоо
ЗГХА Ойн газраас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуурын эрэг орчимд тарьсан модонд дүн шинжилгээ хийж, шинээр байгуулах мод үржүүлгийн газрыг сонгон хөрс усалгааны системийн талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн замаг судлаач Докторант н.Бөхчулуун ургамал судлаач магистр н.Энхзул нартай хамтран уснаас дээж авч, нуурын бохирдлын хэмжээнд дүгнэлт гаргахаар дээж, материалуудыг цуглууллаа.
Эх цутгал булгуудын ширгэлт, элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол, нуур орчмын 20 мянга гаруй малаас үүдэлтэй бохирдол зэрэг олон шалтгаанаас үүдээд ганга нуур ширгэх аюулд орж байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд 2017 оноос Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаны үр дүнд нуурын экосистем сэргэж, усны түвшин хэвийн хэмжээнд хүрсэн юм.