Шинжилгээгээр Сэлбэ голын ус ИХ ХЭМЖЭЭНИЙ бохирдолтой гарчээ

2023 оны 10 сарын 06

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сар бүрийн эхний долоо хоногт хийдэг хэвлэлийн хурал боллоо. Хурлаар дараах авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хяналт шалгалтын тайлан мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэв.

Энэ үеэр Сэлбэ голын усны чанарт хийсэн хяналтын ажлын тухай мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сорьцын дугаар 1621 хаус хотхоны эхэн хэсэгт урсаж байгаа Сэлбэ голын сорьцыг химийн 17 үзүүлэлт, бичил амь судлалын 5 үзүүлэлтээр тус бүр шинжлэв. Шинжилгээний дүнг усан орчны чанарын үзүүлэлтийн ерөнхий шаардлага MNS 4586:98 стандарттай харьцуулахад Химийн хэрэгцээт хүчилтөрөгч 506.1мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 168.7 дахин хэтэрсэн, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 194.65мг/л зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 19.4 дахин хэтэрсэн, төмрийн Fe3+ агууламж ундны усны эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдал MNS 0900:2018 стандарт шаардлагаас 2 дахин хэтэрсэн усны бохирдол хэт өндөр байна" гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651527
0 эможи

keyboard_arrow_up