Монгол-Хятадын эдийн засгийн форум өнөөдрөөс эхэлнэ

2014 оны 7 сарын 31
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум өнөөдөр МҮХАҮТ-д 10.00 цагт эхэлнэ. Энэхүү хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох эдийн засаг, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид оролцохоос гадна БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга мөн Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэ Жун тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа юм.
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6515
0 эможи
keyboard_arrow_up