“Найман ишигний” гэх хэргийг шүүх хурал өнөөдөр болно

2023 оны 10 сарын 06

Олон тооны мал хулгайлсан гэх Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт товлогдсон байна.

Сануулахад,

Өнгөрөгч наймдугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс "Найман ишигний" гэх хэргийг хянан шийдвэрлэсэн. Тэгвэл уг хэрэгт прокурорын зүгээс эсэргүүцэл илэрхийлж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гомдол гаргасан юм. Үүнийг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж авсан бөгөөд шүүх хуралдаан болж, шүүхээс "Найман ишигний" гэх хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг танилцуулсан бөгөөд хэргийг Анхан шатны шүүхэд буцааж, эхнэр нөхөр хоёрыг шүүх хурал болтол нь суллах шийдвэрийг гаргасан байсан юм.

Тэгвэл ийнхүү өнөөдөр шүүх хурал товлогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651494
0 эможи

keyboard_arrow_up